-
2 Corinthians 13
- 1 Та нар луу гурав дахиа очих гэж байгаа минь энэ юм. Хоёр эсвэл гурван гэрчийн амаар үг бүр батлагдана.
- 2 Би та нарт урьд нь хэлсэн бөгөөд хоёр дахь удаагаа хамт байсан шигээ та нарт урьдчилан хэлж байна. Тэгээд би одоо байхгүй байхдаа, Хэрэв би дахин очвол хэнийг ч хэлтрүүлэхгүй гэдгийг гэм үйлдсэн хүмүүс болон өөр бүгдэд нь бичиж байна.
- 3 Яагаад гэвэл миний дотор Христ ярьж буй эсэхийн нотолгоог та нар эрэлхийлдэг. Тэрбээр та нарын хувьд сул дорой биш, харин та нарын дотор агуу хүчтэй.
- 4 Учир нь тэр сул дорой байдалтайгаар цовдлогдсон хэдий ч Шүтээний хүч чадлаар амьдарч байгаа. Яагаад гэвэл бид ч бас түүний дотор сул дорой боловч та нар луу байдаг Шүтээний хүч чадлаар түүнтэй хамт амьдрах болно.
- 5 Та нар энэхүү итгэл дотор байгаа эсэхээ өөрсдийгөө шалга, өөрсдөдөө батал. Эсвэл та нар үл тэнцэгчид биш л бол Есүс Христ та нарын дотор хэрхэн оршдогийг та нар өөрсдөө мэддэггүй юм уу?
- 6 Харин бид бол үл тэнцэгчид биш гэдгийг та нар мэдэх болно гэж би бат итгэж байна.
- 7 Эдүгээ ёрын мууг та нар бүү үйлдээсэй хэмээн би Шүтээнд гуйлт хийдэг. Энэ нь бид тааламжтай харагдахын тулд биш, харин бид үл тэнцэгчид байлаа ч та нар шударга зүйлийг үйлдэхийн тулд юм.
- 8 Учир нь бид үнэний эсрэг юу ч хийж чадахгүй харин үнэний төлөө чадна.
- 9 Яагаад гэвэл бид сул дорой мөн та нар хүч чадалтай байх үед бид баяртай байдаг. Мөн бид бас та нарын төгөлдөржилтийг, үүнийг л хүсэж байна.
- 10 Тиймээс Эзэний надад сүйрэл рүү биш, харин босгон байгуулалт руу өгсөн тэрхүү хүч чадлын дагуу би байхгүй байхдаа эдгээр зүйлийг бичиж байна. Эс бөгөөс би хамт байхдаа ширүүн байдлыг ашиглачих вий.
- 11 Эцэст нь ахан дүүс ээ, сайн сууж байгаарай. Төгс бай, урамтай бай, нэг санаатай бай, амар тайван дотор амьдар. Мөн хайр ба амар тайвны Шүтээн та нартай хамт байх болно.
- 12 Нэг нэгэнтэйгээ ариун үнсэлтээр мэндэл.
- 13 Бүх ариун хүн та нарт мэндчилж байна.
- 14 Эзэн Есүс Христийн энэрэл ба Шүтээний хайр мөн Ариун Сүнсний нөхөрлөл та бүхэнтэй хамт байг. Аминь.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.